Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тоосгоны гэж нэрлэгддэг хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан нэгэн хүмүүжигч саяхан нас баржээ.
Талийгаачийг А гэдэг байсан бөгөөд хүний амь нас бүрэлгэсэн хэргээр 11 жил хорих ялаар шийтгүүлсэн нэгэн аж. Тэрбээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат нэгэн бөгөөд дээрх хэрэгт 2006 оноос хойш ял эдэлж байсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Энэ талаар ШШГЕГ-ын албаны хүнээс тодруулахад “64 настай хүмүүжигч хүнд өвчтэй байсан. Хүнд өвчний улмаас нас барсан” гэлээ.
Г.Орчлон