“Монгол мах экспо” ХХКийн хөргүүрийн зоориноос өнгөрсөн бямба гаригт аммиак алдагджээ. Уг мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд, Онцгой байдлын албаныхантай хамтран шалгахад тус компанийн хөргөлтийн цехийн машинч, Д.Ган болд архи хэтрүүлэн хэрэглэж ажлын байрандаа унтаж, хариуцлага алдсанаас ийм явдал болсон байна.
Тэрбээр хөрг үүрийн хаалтыг нээж байгаад нөөц хаалтыг онгойлгосноор аммиак их хэмжээгээр алдагдаж өө рөө хордсон аж. Түүнийг Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэл гийн дэргэдэх Хордлогын төвд хүргэжээ. Сонгинохайрхан дүүр гийн Цагдаагийн хэлтсээс энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Г.Орчлон