“Капитал” банкны 903 дугаар салбарын захирал Г.Тунгалагтөр банкнаасаа их хэмжээний хөрөнгө зувчуулсан хэрэгт холбогджээ. Уг хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаад Банкны тухай хууль зөрчсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорт шилжүүлсэн байна.
Мөрд өн байцаалтын явцад түүнийг хэчнээн төгрөгийн хохирол учруулсныг тооцуулахаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ. Энэ дүгнэлтээр “Капитал” банкны салбарын захирал Г.Тунгалагтөр нь тус банкны хадгаламж эзэмшигчдийн 2.1 тэрбум төгрөг, 29300 долларыг зээл нэрээр зувчуулсан байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд уржигдар хэлэлцээд ялын зүйлчлэл тохироогүй, хэрэгт хамтран оролцож мөнгө завшсан хүмүүс байж болзошгүй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.