Увс аймгийн Сум дун дын шүүх Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх- Амар нарт холбогдох хэргийг шийдвэр лэлээ. Шүүхийн хэлэлц үүлгийн төгсгөлд шүүгдэгч нар эцсийн үг хэлсэн. Шүүгдэгч Н.Алтанхуяг “Бид карантинаас буугаад Мөнхцахирын заставт хуваарилагдсан. Тэнд бид тав л хонож байсан. Заставын орлогч, дэслэгч Ж.Лувсаншарав, харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нар маш сайн хүн байсан. Чухам яагаад ийм хэрэг үйлдсэнээ одоо болтол ойлгохгүй явна.
Энэ хоёр хэрэгт оролцоогүй. Би шоконд ороод Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нарыг дагуулаад хил давж зугтсан. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Түүгээр зогсохгүй хэргээ нарийвчлан шалгаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн байна. Харин шүүгдэгч Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар “Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Шүүх бүрэлдэхүүн бидний хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Ингээд шүүх хурлын эцсийн шийдвэрээр Н.Алтан хуягийг 25 жил хорих ял оноож үүнийхээ таван жилийг гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид, Д.Отгонхишигийг 20 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин Ч.Энх-Амарыг хүний амь бүрэлгэх гэмт хэрэгт оролцоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгожээ.
Г.Орчлон