Их Британид цаг агаар огцом хүйтэрснээс болж тус улсын иргэд орон гэргүй ард түмэндээ зориулан гудманд малгай, ороолт, бээлий үлдээх аян явуулж байгаа гэнэ.
Жил бүр зохиогддог энэхүү аянд хүмүүс гудамжны хашлага, шонгийн мод зэрэгт өмсөж болох зүйлсийг уяж, захидал бичин орхиж үлдээх маягаар оролцдог байна. Энэ нь 2015 оны зун Гандин Мериерээс эхэлсэн "Keep Bristol Warm" хэмээх хөдөлгөөний нэг хэсэг байсан бөгөөд үүнд сайн дурынхан оролцдог юм байна.
"Би бол хаягдсан ороолт биш. Хэрэв би танд хэрэгтэй байгаа бол намайг авч зүүгээд дулаахан яваарай гэж хүсэх байна"
Гудамжинд өлгөөтэй, уяатай хувцаснуудын дийлэнх нь ийм утгатай тэмдэглэлтэй байдаг гэнэ.
Энэхүү "I am Not Lost" уриатай аян нь сүүлийн жилүүдэд АНУ болон Канадын хэд хэдэн хотод маш хүчтэй түгж байгаа гэнэ.
Эх сурвалж:www.9gag.com