1. Тэд хурдан хий гэдэг үгийг залхтлаа сонссон байгаа.
2. Солонгосоор "А" ч үгүй явсан хүн хоолоо идье, тарвас өгөөч, ус ууя, зайрмаг идье л даа, захирлаа, эзэгтэй, ядраад байна, ахаа, эгчээ, надад байхгүй, мөнгө алга, яв гэх мэт үгнүүдийг түгдрэхгүй хэлж сурсан байдаг.
3. Хэрэв та тийшээ явж үзээгүй бол "Ёог" гэж юу яриад байгааг ойлгохгүй.
4. Зочид буудал цэвэрлэх ажил хийдэг хүмүүс ариун цэврийн хэрэгслүүд, алчуур, боок, саван гэх мэт үгнүүдийг цээжилчихсэн байхад хэлтэй ажилчиндаа тооцогдоно.
5. Цалингаа буунгуут дэлгүүр явдаг. Гэхдээ юм авах болгондоо үнийн дүнг нь төгрөг рүү шилжүүлж бодоод зогсчихдог.
6. Ажилд орохдоо эздүүддээ байнгын визтэй гэж худлаа хэлдэг.
7. Яг үнэндээ тэнд ажил хийж болох визтэй монголчууддаа 3 сарынхан гэж хочлуулдаг.
8. Шинэ ажилд орохоор очиход архаг ажилчид нь шинэ хүмүүс рүүгээ "ишшш чааваас" гэсэн харцаар хараад сууж байдаг.
9. Хамт ажилладаг хүнээ тун боломжийн ажил хийдгийг нь сонсоод... Энд үхснээ хийж яваан гэмээр болдог.
10. Гоо сайхан, гоё хувцас гэх мэтийг түр хугацаанд умартана.
11. Эхлээд будаа иддэггүй тухайгаа ярина. Харин 7 хоногийн дараанаас будаанаасаа гэдэг болно.
12. Ажиллуулж байгаа эздүүдээ байнга муулна. Муу харамч өвгөн гээд...
13. Тэд дохионы хэлэндээ сайжирна. Тэгээд архаг гарууд нь шинэ ажилчиддаа "Юу ч гэсэн бай НЭЭ НЭЭ, АРАСО" л гээд байгаарай гэж захина.
14. Хамт ажилладаг хүмүүс ихэвчлэн цуг дэлгүүр хэсдэг тул хүүхдүүддээ яг ижилхэн хувцас авчихдаг.
15. 3 сарын турш гадаадад амьдарсан хэрнээ сүүлийн 3 хоногтоо л гадуур зугаалж, газар үзнэ.
16. Солонгост ажил хийх нь тийм ч амар зүйл биш гэдгийг ухаарч монголд бараг зүгээр сууж байгаад мөнгө авдаг юм байна тээ? гэж уулга алдацгаана.
17. Ингээд монголд ирэхдээ бүгд нэг, нэг "LOTTE" гэсэн уут барьчихсан нисэх буудлаас гарж ирдэг дээ...