Хаана ч загварлаг байхыг эрмэлздэг бүсгүй танд INNOV Style KAREN MILLEN, L.K.Bennett, CHARLES & KEITH зэрэг брэндүүдийг атгуулчих шиг боллоо...
INNOV Style
Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай сэтгүүл юм. Сүүлийн үеийн тренд, загварын санаа, аялал, урлаг зэрэг бүсгүйчүүдийн л анхаарлыг татахуйц мэдээлэл, зураг зэргээс бүрдсэн энэхүү сэтгүүл ажил хэрэгч хээнцэр бүсгүйчүүдийн аль хэдийн уншчихсан байх хэвлэл болоод байгаа юм.
Гэрийн сайн эзэгтэйг хүчирхэг, ажил хэрэгч болгож өөрчилдөг цорын ганц зэвсэг бол зөвхөн ХУВЦАС загвар юм. Хэнийг ч хэн ч болгож хувиргах чадвартай болохоор хувцас загвартай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Чамин бөгөөд хурц шийдэлтэй хувцаснуудыг хооронд нь хослуулж өмсөнө гэдэг бас нэг урлаг. Энэ бүхэн нэгдээд нэг утга болдог учиртай.
Цаг үеэ мэдэрч стиль имиджээ бүрдүүлэх нь эмэгтэй хүний мөнхийн хүсэл. Чухам юуг, яаж гэдэг дөр өгөхийн тулд загварын сэтгүүл улирал бүрт хэвлэгдэн гардаг.
Улирал бүхэн өөрийн гэсэн өнгө аястай. Харин INNOV Style энэ удаагийн дугаартаа эрхэмсэг бүсгүй танд зориулан KAREN MILLEN, L.K.BENNETT, CHARLES & KEITH брэндүүдийг онцолжээ.
KAREN MILLEN бол өдгөө 30 жилийн түүхтэй ажил хэрэгч, ёслолын хувцсыг илүүд үздэг эмэгтэйчүүдийн үйлчлүүлэх дуртай басхүү хийц, чанарын хувьд ямар ч брэндийг өмнөө алхуулдаггүй дэлхийн брэнд юм. Өдгөө 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Central Tower-ын 2 давхарт нээгдээд аль хэдийн 3 жилийн нүүрийг үзжээ.
Энэ бол тансаг бөгөөд эрхэмсэг сонголт. L.K.BENNETT брэндийг Кэмбриджийн гүнгийн авхай Кейт Миддлтоноос эхлээд язгууртан, олны танил эрхэмсэг бүсгүйчүүд өдөр тутамдаа болон баяр ёслолд сонгон хэрэглэдэг. Энгийн хэрнээ ЭЛЕГАНТ байдлыг илэрхийлэгч.
Харин үүнийг уншиж байгаа бүсгүй танд L.K.BENNETT брэнд Зайсан Скүэр худалдааны төвийн 2-р давхарт ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
Ингээд дэлхий даяар 500 гаруй салбар дэлгүүртэй загварын сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Сингапурын алдарт CHARLES & KEITH брэнд тун удахгүй Shangri-La их дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр нээгдэх гэж байна.
Мэдлэг хийгээд гадаад төрхөндөө халамж тавьдаг бүсгүйчүүдийн байнгын туслах INNOV STYLE...