Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд өмгөөлөгч С.Ганчимэг өөрийгөө бусдад таниулахгүй байхыг хичээн шил, маск зүүж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан комиссар Э.Амарбатыг хүчингийн хэ рэгт буруутган сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн бага хур лаас хойш хоёр цагийн дараа комиссар “Хэн нэг ний захиалгаар санаатай, нэр төр гутаах гэж мэдээлэл хийлээ” гэж хэлсэн юм. Э.Амарбат нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх хурал гурван удаа хойшилж өнгөрөгч баасан гаригт боллоо.
Хаалттай болсон шүүх хуралд нэхэмжлэлч Э.Амарбат, хариуцагч С.Ганчимэгийн өмгөөлөгч Ч.Гансүх нар оролцсон. Хоёр цаг орчим хуралдсан шүүх бүрэлдэхүүн Э.Амарбатын нэхэмжлэл үндэслэлтэй, С.Ганчимэгийг буруутай гэж үзээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйсан залруулга гаргах ёстой гэсэн шийдвэр гаргалаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтан Э.Амарбаттай холбогдон шүүхийн шийд вэрт ямар бодолтой байгааг сонирхоход ”Шүүх шийдвэрийг хүндэтгэж байна” гэв. Харин өмгөөлөгч С.Ганчимэгээс давж заалдах эсэхийг тодруулахад “Би юу ч яримааргүй байна” гээд утсаа тасалсан юм.