Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүү- гийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баасанжавын хэргийг есдүгээр сарын 8-нд хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ.
С.Баасанжав нь 2007 оны есдүгээр сарын 29- нд үл ялих зүйлээр шалтаглан дагавар охин С-тэй маргалдаж, түүн рүү бензин цацан шатааж, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.
Мөн хамтран амьдрагч эмэгтэй С-ийн байшин, доторх эд зүйлс болон хөрш Б-ын байшин, жижиг амбаар, гэрийн ар хэсэг, “Сузуки” загварын автомашины урд хэсэг зэрэг эд хөрөнгийг галдан шатаасан нь тогтоогдсон юм.