Нийслэлийн Баянгол дүүргийн прокурор Х.Бадамцэцэгийг наймдугаар сарын 16-ны 12.00 цагийн үед ажилдаа ирж явахад нь үл таних хүмүүс хүч хэрэглэн авч явсан гэх дуулиан дэгдсэн.
Тухайн үед түүнийг авч явсан хүмүүс прокурорт халдаагүй, харин мөрдөн байцаагчид нөлөөлж, хураалгасан гахайн өөхөө авч өгөхийг шаардаж, дарамталж байгаад 18.00 цагийн үед гэрт нь авчирсан гэж хэвлэлд мэдээлсэн. Прокурор Х.Бадамцэцэг иргэн Н.Ганзоригт холбогдох 17 тн гахайн өөх хилээр оруулж ирсэн гэх хэрэгт хяналт тавьж байхад нь ийм зүйл болсон хэмээн мэдээлж байв.
Энэ хэргээс болж цагдаа, тагнуул, прокурорын байгууллагынхан барь цаа лагчдыг хэдэн өдөр эрэн сурвалжилсан ч сургийг нь ч гаргаж чадаагүй.
Эрүү- гийн цагдаагийн га зар, УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгалтын ажиллагааг үр гэлж лүүлсээр байна. Прокурор эмэг тэйг барьцаалсан гэх асуудал нь худлаа байж магадгүй хэмээн хэд хэдэн эх сурвалж хэллээ.
Тэд “Шалгалтын явцад барьцаалагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөө чулуу хөөлгөсөн байж магадг үй” гэлээ. Өөр нэг эх сурвалж “Прокурор өөрийн хөө хууль бус үйлдлийг саармаг жуулах гэж ийм сенсаац дэгдээсэн байж магадгүй.
Тэрбээр өмнө нь Ховд аймагт прокуророор ажиллаж байхдаа тус аймаг дахь хил, гаалийн ажилтнууд хуйвалдан хууль бу саар хориглосон эд зүйл хил да вуул сан хэрэгт хяналт тавьж байсан юм.
Тухайн үед сэ жигтнүүдээс хураасан их хэмжээний эд зүйлийг хууль зөрчин олгож байсан тухай мэдээлэл бий” гэв. Энэ талаар УМБГ-ын II хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад “Прокурор эмэгтэйг барьцаалсан уу, үгүй юү гэдгийг хэлэ хэд эрт байна. Бид шалгах ёстой бүхнийг нэгбүрчлэн нягталж байгаа” гэсэн юм.
Г.ОРЧЛОН