Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдыг хар тамхи зөөвөрлөхөд ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хэрэгт УМБГ-ын ажилтнууд нэмэлт ажиллагаа явуулж дуусгаад прокурорт шилжүүллээ.
Тэд Л.Байгалмаа нарын хэд хэдэн хүнийг Зүүн өмнөд Азийн улсууд руу хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлүүлж, гэмт бүлэг лэл байгуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаад байгаа билээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр өнгөр сөн долдугаар сард шил жүүлсэн ч тус шүүхийн шүүгч нар нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаасан юм.
Шүүх Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйл ангиар зүйлчилсэн анхны хэргийг шийдвэрлэх гэж буй бөгөөд сэжигтэн, яллагдагч нар гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-20 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтг үүлэх аж.
Г.Арвижих