Төв аймгийн Лүн сумын нутагт БНХАУын улсын дугаартай “Хово” маркийн ачааны 18 автомашин зорчиж байсныг орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтсийнхэн ням гаригт журамлажээ. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийнх нь үнэмлэх манай улсад хүчингүй үнэмлэхтэй байсан гэнэ.
Түүнчлэн зарим автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, үзлэг оношлогоонд ороогүй зөрчилтэй байжээ. Хүнд даацын машиныг жолоодож явсан хятад иргэд албан ёсны бичиг баримтгүй, хэзээ, ямар компанийн шугамаар ирсэн нь тодорхойгүй байгаа аж. Өөрсдийнх нь хэлснээр Төв аймагт зам засварын ажил хийхээр ирсэн гэнэ. Тус хэргийг цагдаагийнхан шалгаж байна.
Д.Цэцэг