Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн амбулаторийг нээлээ

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн амбулаторийг уржигдар нээлээ. Уг амбулаторийг тус дүүргийн 20 дугаар хороонд барьжээ. Одоогоор тоног төхөөрөмжүүд байрлуулаагүй. Тоног төхөөрөмж суурилуулж, гадаад, дотоод заслын ажлыг ирэх сар гэхэд дуусгаж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар бэлтгэж буй юм гэнэ. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг хадгалах өрөө, халдвар хамгааллын дэглэм тогтоосон үед ашиглах тусгаарлах өрөө ч тэнд бий.
2024-11-01

Томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирусний идэвхжил өндөрсжээ

Томууны улирал аравдугаар сарын 1-нээс эхэлж, халдвар арваннэгдүгээр сараас нэмэгддэг. Харин 12-1 дүгээр сард томууны дэгдэлт оргил үедээ хүрдэг юм. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн нийт үзлэгийн таван хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ.
2024-11-01

Зургаан настнуудын эрүүл мэндийн үзлэгийг оромдох вий

Боловсролын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Үүний хүрээнд энэ хичээлийн жилийн нэг болон гуравдугаар улиралд нэгдүгээр ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулахаар болсон билээ.
2024-10-30

Ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгажээ

ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Уг хагалгааг тус төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын эмч нартай хамтран гүйцэтгэжээ. Тэд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе буюу мега-протез суулгасан аж.
2024-10-29

Тархинд цус харвасан өвчтөний 20-30 хувь нь 50-иас доош насныхан байна

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй. Дэлхий дахинд жилд 17 сая хүн тархины цус харвалтаар өвчилж, 6.5 сая нь нас бардаг аж. Харин 26 сая иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Манай улсад жил ирэх тусам тархины цус харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Энэ талаар өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн юм.
2024-10-29

Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, жороор олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр болжээ. Тус зөвлөлийнхөн бүртгэлтэй эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эсрэг эмийн нөөцийн талаар хэлэлцсэн юм байна.
2024-10-29

Их хурлын гишүүд өвдвөл төсвөөс гадаадад эмчлүүлж, иргэд харин өөрсдөө төлөх нь

“Иргэний эрүүл мэндийн хариуцлагыг хуульчилж, сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүнээс төлбөр гаргуулна” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн нь дуулиан болж байна. Эх орныхоо эмнэлгийн үйлчилгээг голдог, хамрын ханиад хүрэв үү, үгүй юү харь орныг зорьчихдог сайд, дарга нарт иргэдээс хариуцлага нэхэх амархан л байх. Гэвч манайх ийм хэмжээнд хүртлээ хөгжчихсөн орон мөн үү.
2024-10-29

“Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг цагт нь тавь”

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 3-нд зохион байгуулсан билээ.
2024-10-28

Энэ он гарснаас хойш 18 хүн ДОХ-оор өвчилжээ

Энэ оны эхний найман сард 18 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхтэй адил байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 386-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-10-24

Хөхний хорт хавдрыг даван туулагчид туршлагаасаа хуваалцах нь

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан жил бүрийн аравдугаар сарыг Хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон зарласан. Үүний хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийнхөн “Өөрийгөө ойлго, өөрийгөө чөлөөл” уулзалтыг маргааш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд зохион байгуулах нь. Түүнчлэн хорт хавдраа даван туулсан хүмүүсийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргах юм байна.
2024-10-23

Хавдрын шинэ эмнэлэг цаасан дээрээ л байна

Монгол Улс хорт хавдрын нийт нас баралтаараа дэлхийд өчнөөн жил “тэргүүлж” буй. Эл үзүүлэлт ерөөс манай хавдрын тусламж, үйлчилгээний өнөөгийн төрх юм. Үнэндээ эмчилгээний арга, техникийн хоцрогдол, тоног төхөөрөмжийн элэгдэл, эм, тарианы чанаргүй, байр савны хүрэлцээгүй байдал зэрэг нь биднийг ийнхүү муугаар цоллуулахад хүргэсэн билээ. Энэ бүхний төлөөсөнд хавдартай өвчтөнүүд л амь, эрүүл мэндээ зольж байгаа нь хамгийн харамсалтай. Гэвч эрх баригчид үүнд огтхон ч эмзэглэдэггүй, тэднийг хүн ч гэж тоодоггүй нь дэндүү харгис гэмээр.
2024-10-23

У.Номин-Эрдэнэ:  Шар тос нь бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжин, урт наслуулах үйлчилгээтэй

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, зүү эмчилгээ судлалын ахлах зэргийн эмч, анагаах ухааны доктор У.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Стрессийн шалтгаант эмгэгийн үед шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн” бүтээлээрээ саяхан докторын зэрэг хамгаалаад буй юм.
2024-10-22

Гэмтлийн эмч нар шагайн мэс заслыг дурангаар хийх эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ

Гэмтлийн эмч нар шагайн мэс заслыг дурангаар хийх эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ
2024-10-22

2-80 насны 25 иргэн угаартжээ

Цаг агаар хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүд галлаж эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ. Тухайлбал, цастай өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л 2-80 насны 25 иргэн угаартсан байна. Үүний 12 нь бага насны хүүхэд гэнэ. Угаартсан иргэдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлжээ.
2024-10-22

Нийгмийн стресс, бухимдал харвалт, шигдээсэнд хүргэж байна

Нийгмийн стресс, бухимдал харвалт, шигдээсэнд хүргэж байна
2024-10-21

Эмнэлгүүдийн хангамж тасарч, эмчилгээ, үйлчилгээ доголдож эхэлсэн үү

Эмнэлгүүдийн хангамж тасарч, эмчилгээ, үйлчилгээ доголдож эхэлсэн үү
2024-10-21

Гэрийнхээ “эмийн сан”-г цэгцлээрэй

Айл бүрд “эмийн сан”, түүнд нь ашиглахгүй, хугацаа нь дуусчихсан эм олон байдаг. Эм өдөр бүрийн хэрэглээ биш тул иргэд үүнийг төдийлөн анзаардаггүй аж. Гэвч эмийн хайрцгаа цэгцэлж, цэвэрлээгүйгээс, хүүхдийн гар хүрэх газраас хол байршуулаагүйгээс бага насныхан янз бүрийн эм, бэлдмэл идэж, хордох тохиолдол гарсаар байгаа аж. Тиймээс өрхийн эмч нар “Антибиотикийг зохистой хэрэглэх долоо хоног”-ийн аяны хүрээнд гэрийн эмийн хайрцгийг цэгцэлж, цэвэрлэх зөвлөмжийг иргэдэд өгснийг хүргэе.
2024-10-18

Өндөр халуурч, хатгалгаа үүсгэдэг аденовирусний халдвар дэгджээ

Вирусний шалтгаантай, огцом өндөр халуурч, уушгины хатгалгаа үүсгэдэг ханиад дэгдсэн талаар өрхийн эмч нар харьяа сургууль, цэцэрлэгүүдийн багш нарт анхааруулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж байгаа аж.
2024-10-18