Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
2025-04-01
Холливудад Путины тухай кино хийж байна
Жулиано да Эмполигийн (Италийн Ерөнхий сайд Маттео Рензигийн зөвлөх асан) "Кремлийн шидтэн" номноос сэдэвлэн хийж буй уг киноны гол дүрд Холливудын супер од Жуд Лоу тоглоно.
2025-03-31
Х.Нямбаатар: Болдхэт гэдэг хүний эзэмшиж байгаа бүх газрыг цуцал
Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр, "С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авья гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз" гэв.
2025-03-31
Бурханд “ивээгдсэн” сайд
Бага Роберт Ф.Кеннедийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор АНУ-ын Сенатаар хэлэлцэх үед БНН-аас Сенатын гишүүд ч эргэлзэх хандлагатай байсан нь анагаах ухааныталаарх зарим асуудлаар түүний илэрхийлсэн байр суурьтай нь холбоотой. Тухайлбал, тарилга хийлгэх нь аутизм (өвчин) үүсгэнэ, СПИД нь хүний дархлалын вирустэй холбоогүй гэх мэтээр өөрийн бодлыг хэлж, бусдынхыгч янз бүрийн цаг үед дэмжиж байжээ. Харин сүүлийн үед вакциныталаарх бодлоо арай зөөлрүүлсэн төдийгүй өөрийгөө тарилга хийхийг эсэргүүцэгч биш гэх болсон.
2025-03-31
Монгол адуу, адуучин хоёрын ид хавыг гайхуулах бус, яс хавталзуулсан тэмцээн
Нийслэлийн ЗДТГ, Монголын адуучдын холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” гээч тэмцээнийг Хүй долоон худагт өнгөрсөнбямба гарагт зохион байгуулав. Хаврын хахирган цагаар -4 хэмийн хүйтэн, хавсаргатай өдөр Хүй мандлын халцгай дэнжид шороо тоос маналзуулан адгуус амьтан зовоож, ийм тэмцээн хийх зорилго, ач холбогдол нь юу байсан юм бол.
2025-03-31
Улаанбурхан өвчний хавьтлын тоо 7220 болжээ
Улаанбурхан өвчний 185 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болжээ. Тодруулбал, эмнэлэгт 120, гэрээр 14, эдгэрсэн 51, сэжигтэй 141 тохиолдол байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
2025-03-31
Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна.
2025-03-31
Адил биш ч тэнцүү
Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран “Бидний мэдэх брайль” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм. Тус уралдааныг харааны бэрхшээлтэй иргэдийн үндсэн хэрэглээ болох брайль бичгийн ач холбогдлыг олон нийтэд таниулахын тулд өрнүүлжээ. Оролцогчдын бүтээлийг ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд гэсэн хоёр ангилалд хүлээн авсан аж. Уралдаанд нийт 127 бүтээл ирүүлснээс 44 нь оюутнуудынх. Уг уралдаанд манай сэтгүүлч, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутан А.Тэмүүлэнгийн бүтээл тэргүүн байр эзэлсэн бөгөөд түүний “Адил биш ч тэнцүү” бүтээлийг толилуулж байна.
2025-03-31
“Говь гурван сайхан” нисэх буудлын ажил сунжрах төлөвтэй
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дахь “Говь гурвансайхан” нисэх буудлыг засаж шинэчлэх ажлыг жуулчлалын улирлаас өмнө яаралтай дуусган, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийж, нислэг хэвийн үйлдэх боломжоор хангахыг тур оператор компаниуд шаардаж эхэлсэн.
2025-03-31
Нийслэлийн төсвийг 195 тэрбум төгрөгөөр бууруулж, тодотголоо
НИТХ-ын төлөөлөгчдийнээлжит бус V хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, төсвийн тодотголыг баталлаа. 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгож байгаа нь энэ бөгөөд орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар болов. Төсвийн нийт орлого нэгих наяд 688 тэрбум төгрөг байхаар тодотголд тусгаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслөөс зураг төсөл нь бэлэн болоогүй ажлуудын ач холбогдол, эрэмбийг харгалзан 17 төсөл, хөтөлбөрөөс 295 тэрбум төгрөг ийнхүү хасжээ.
2025-03-31