Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд энэ сарын 10-11-нд шилжих шөнө салхины хүч секундэд 34 метрт хүрч, 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хуулран, 230 айлын хашаа нурсан байна. Мөн ургаан шон, хоёр бетонон тулгуур нурж цахилгаан тасран, автомашинуудын шил хагарч, айлуудын хашаа нурсныг ОБЕГ-аас мэдээллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр гамшигт өртсөн айл, өрхүүдэд гэр олгох тусламжийн цуваа өчигдөр хөдөллөө. Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалсан бөгөөд нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм байна. Салхины хурд 18 м/сек-ээс давахад цаг агаарын аюулт үзэгдэлд тооцдог билээ. Иймд Цаг уур, орчны шинжилгээний газраас байгалийн аюулт үзэгдэл, цасан болон шороон шуурга үргэлжлэх төлөвтэй байгаа учир түр хугацаанд зорчих хөдөлгөөнийг зогсоох саналыг хүргүүлээд буй аж.
У.Сүрэн