Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТЙордан улсын Амман хотод өрнөж байна. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн баг дасгалжуулагч Д.Гомбодорж, Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүд С.Сүхбаатар, Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлагад зодоглож буй. Монголын тамирчдын шагналын салхийг эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар эхний өдөр 50 кг-ын жинд хагалав. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстаны тамирчин Светлана Анкичеваг 3:0-ээр ялж, анхны медалиа гардсан. Түүний амжилтыг буухиалж 55 кг-д Б.Отгонтуяа Энэтхэгийн Нишу Нишуг цэвэр ялж, багтаа хоёр дахь хүрэл медалийг авчрав. 65 кг-д Т.Энхжин аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мива Морикавад 6:2-оор хожигдож, мөнгөн медаль хүртлээ. 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа Казахстаны Гульнара Таштанбековаг 14:2- оор буулган авч, тивийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүсэн. Эрэгтэйчүүдээс 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ Японы Рин Сакамотог илүүрхэж хүрэл, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрах алтан медалийн төлөө мөн Японы Кайсей Танабед ялагдаж, үзүүрлэсэн юм. 79 кг-д О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг хожив. Тэд барилдааны үндсэн цагт 4:4-өөр тэнцсэн ч манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр шагналын тавцанд зогслоо. Манай улсын баг одоогоор хоёр мөнгө, таван хүрэл медальтайгаартэмцээнээ үргэлжлүүлж байна.