Холливуд "Путин" гэдэг жинхэнэ улс төрийн триллер кино хийж эхэлжээ.
Жулиано да Эмполигийн (Италийн Ерөнхий сайд Маттео Рензигийн зөвлөх асан) "Кремлийн шидтэн" номноос сэдэвлэн бүтээж буй уг киноны гол дүрд Холливудын супер од Жуд Лоу уригджээ.
Саяхан Рига дахь зураг авалтын талбайгаас авсан бичлэг цахимаар цацагдсан.
Кинонд залуу Владимир Путин улс төрийн карьерынхаа эхэн үед буюу энэ зууны эхэн үед “долоон олигарх банкир”-ын эрхшээлд автсан Орос орны хүлээн авч байсан тухай өгүүлдэг.
Жулиано да Эмполи номондоо Владимир Путин хэрхэн засгийн эрхэнд гарч, ,"долоон олигарх банкир"-аас (Борис Березовский болон бусад төлөлтэй төстэй дүрүүд кинонд гарах болно) удирдлагын жолоог салган гартаа атгасны дараа ард түмний дэмжлэгийг авч, сүйрч, тонуулсан эдийн засгаа сэргээж, олон улсын тавцанд Оросын алдагдсан нэр хүндийг эргүүлэн авчирсан тухай энгийн ойлгомжтой өгүүлсэн байдаг.
Жуд Лоу орос хүний дүрд анх тоглож байгаа юм биш. 2001 дэлгэцэд гарсан "Босгон дээр тулсан дайсан" кинонд Зөвлөлтийн домогт мэргэн буудагч Василий Зайцевын дүрийг бүтээсэн юм. Эл дүр нь Сталинградын тулаанд Улаан армийн ялалтыг авчрахад чухал хувь нэмэр оруулсан бага дэслэгч Зайцевын жинхэнэ дүр аж.
Жүд Лоу "Deadline" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эл дүрд тоглох болсноороо асар том даалгавартай тулгарснаа хүлээн зөвшөөрсөн байна.
“Кремлийн шидтэн” кино 2025 оны сүүлээр олны хүртэл болно.