Мьянмарын төв хэсэгт орших Сагаинг хотын баруун хойд зүгт өнгөрсөн баасан гарагт орон нутгийн цагаар 12.50-ндгазар 7.7 магнитудын хүчтэй хөдөлснөөс үүдэн 1644 хүн нас барж, 3408 иргэн бэртжээ. АНУ-ын Геологийн албаныхны мэдээлснээр энэ тоо цаашид нэмэгдэн 10 мянгад хүрч, мөнгөн хохирол нь тус улсын ДНБ-ийг давах магадлалтай гэсэн юм. Мьянмарын Засгийн газрын урьдчилсан тооцооллоор 2900 барилга, 30 зам, долоон гүүр нурсан бөгөөд нисэх буудлуудаа түр хугацаанд хаасан аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд, Вьетнам төдийгүй Хятад-Мьянмарын хилийн бүсэд барилга, байшин нурах, ан цав гарах зэргээр мэдрэгджээ.
Энэхүү гамшигтай холбогдуулан Тайланд дахь манайЭлчин сайдын яамныхан эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй монголиргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан. Одоогоор бэртэж гэмтсэн, сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй аж. Газар хүчтэй хөдөлсний улмаас найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан, гэмтэж бэртсэн бол Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар холбогдож, яаралтай мэдээлэхийг уриаллаа.
Ташрамд дурдахад, 2024 оны байдлаар манай улсын 284 иргэн Тайландад албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй амьдарч буй гэнэ.
У.Цэцэг