Бага Роберт Ф.Кеннедийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор АНУ-ын Сенатаар хэлэлцэх үед БНН-аас Сенатын гишүүд ч эргэлзэх хандлагатай байсан нь анагаах ухааныталаарх зарим асуудлаар түүний илэрхийлсэн байр суурьтай нь холбоотой. Тухайлбал, тарилга хийлгэх нь аутизм (өвчин) үүсгэнэ, СПИД нь хүний дархлалын вирустэй холбоогүй гэх мэтээр өөрийн бодлыг хэлж, бусдынхыгч янз бүрийн цаг үед дэмжиж байжээ. Харин сүүлийн үед вакциныталаарх бодлоо арай зөөлрүүлсэн төдийгүй өөрийгөө тарилга хийхийг эсэргүүцэгч биш гэх болсон.
Кеннеди одоо 80 мянган ажилтан, олон их наяд ам.долларын төсөвтэй салбарыг хариуцаж байна. Нийгмийн эрүүл мэнд, эм зүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, 340 сая гаруй америк иргэнийэрүүл мэндийн даатгалыг хариуцдаг “Medicare”, “Medicaid” хөтөлбөрүүд одоо түүний хяналтад байна.
Нэг гараа Библи дээр тавиад Роберт Кеннедийг тангаргаа өргөхөд гэргий Шерил Хайнс нь судрыг барьж байсан гэдэг. Кеннедийг сайд болгохыг Сенатын 52 гишүүн дэмжиж, 48 нь татгалзсан аж. БНН-ын гишүүн сенаторуудаас фракцын удирдагч байсан ганц Митч Макконелл л дэмжээгүй юм билээ. Тэрбээр хүүхэд байхдаа саа өвчний улмаас хөл нь хөдөлгөөнгүй болсон тул вакциныг эсэргүүцдэг Кеннедитэй эвлэрч чадаагүй. Энэ чинь хоёрдугаар сарын эхээр болсон үйл явдал. Сенатор эрүүл байхыг эрмэлзэх, өвчнөө эмчлүүлэх нь хүний эрх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагад итгэл алдруулах, хуйвалдааныаюултай онолыг түгээдэг Кеннедид энэ чухал салбарыг толгойлох эрх олгож болохгүй гэж үзэж байв. Урьд нь Кеннедийг шүүмжилдэг байсан Луизиана мужаас сонгогдсон БНН-ын гишүүн Билл Кэссиди энэ удаад дэмжиж санал өгчээ. Эмч мэргэжилтэй, Сенатын эрүүл мэндийн хороог тэргүүлдэг тэрбээр вакциныталаарх Кеннедийн байр суурьт эргэлздэг байснаа вакцин аутизм өвчин үүсгэдэггүй гэх төрийн байгууллагуудын мэдээллийг цаашдаа цуцлахгүй гэсэн амлалт Кеннеди өгснөөс хойш түүнийг мөн дэмжих болж. “Бид Америкийг эрүүл болгох хэрэгтэй, сайд Кеннеди үүнийг хийж чадна гэж бодож байна” хэмээн санал өгснийхөө дараа нийгмийн сүлжээндээ тэр бичсэн байв.
“Reuters”-ийн бичсэнээр улс төрийн дарамт ч нөлөөлсөн байж болох. Трамп нэрийг нь дэвшүүлсэн хүнийг батлахад саад хийсэн БНН-ын хэнийг ч, дэмжигчдийг ч Илон Маск айлгасан аж. Кеннедийн эсрэг гаргасан шийдвэр нь тухайн хүнд “авсныхнь амыг нээсэнтэй адил”, дахин сонгогдох боломжгүй болно гэсэн үг хэмээн намынхан нь ярьж байсан гэдэг. Томилох тухай асуудлыг нь хэлэлцэж байхад Кеннеди өөрийгньтарилга хийхийг эсэргүүцэгч гэсэн бодол хүмүүст байдгийг няцаагаад, вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр амлажээ. Санал хураасныдараа Массачусетс мужаас сонгогдсон АН-ын гишүүн хатагтай Элиза Уоррен улсынхаа нийгмийн эрүүл мэндийн албаны тэрүүний суудалд Кеннедийг тавьж буй нь том алдаа, аюулт өвчин гарсан үед амь насыг нь аврах вакцинаар хүмүүс дутагдаж, зовж шаналах болно гэж хэлжээ.
Үр хөндүүлэх асуудалд ямар байр сууринаас хандахыг нь сонсголын үед Сенатын гишүүд Кеннедигээс сонирхжээ. Урьд нь үр хөндүүлэхийг дэмжихээ Кеннеди илэрхийлж байсан аж. Тэрбээр энэ удаа Трамптай санал нэг байна. Муж улс бүр тус тусдаа үүнийг хяналтдаа байлгах ёстой. “Үр хөндүүлэх үйлдэл бүр эмгэнэл” гэж хариулсан. Дараахан нь “Fox news”-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, анагаах ухааныёс журмындагуу үр хөндөхдөө хэрэглэж буй бэлдмэлийн аюулгүй байдалд ихэд анхаарахыг Трамп захисан бөгөөд түүнийг хязгаарлах, эсэх талаар шийдвэр хараахан гаргаагүй байгаагаа хэлсэн байдаг.
Бага Роберт Кеннеди одоо 71 настай. Тэрбээр АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч, АН-ын гишүүн байсан Жон Фицжеральд Кеннедигийн дүүгийн хүү юм. Энэ Ерөнхийлөгч 1968 онд Даллас хотод буудуулж амиа алдсаныг бид мэднэ. Бага Кеннеди ч саяхныгболтол АН-ын гишүүн, намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байсан ч энэ бодлоо орхиж, улмаар АН-аас гарч, бие даан нэрээ дэвшүүлснээ бас больж, Дональд Трампыг дэмжсэн юм.
Түүний төрөл садангууд, АН-ын гишүүд Кеннедигийн эсрэг хандаж, үеэл эгч Каролина Кеннеди нь түүний нэрийг дэвшүүлсэн шийдвэрийг цуцлуулахыг хүсэж, Сенатын гишүүдэд захидал бичсэн байдаг. Каролинагийн бодлоор Кеннедид зохих туршлагагүй, вакциныталаарх байр суурь нь аюултай байв. Кеннеди залуудаа мансууруулах бодис хэрэглэж, түүндээ ах, эгч, дүү нараа уруу татахыг оролдож байжээ. Каролинагийн хэлснээр бол Кеннеди харгис хатуу хүн, амьтанд хэрцгий ханддаг байж. Охиных нь ярьснаар 30 орчим жилийн өмнө Кеннеди, эрэг дээр хаягдаад үхсэн халимнытолгойг хэнээс ч асуулгүйгээр хөрөөдөж аваад машиныхаа кабин дээр тавиад гэртээ аваад иржээ. Тэгэхэд машин дотор охин нь сууж явж. Нэгэнтээ алагдсан баавгайн гулуузыг Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэн авчраад өгчихсөнтухайгааөөрөө ярьсан байдаг.
Түүнийг сайд болохоор нэрийг нь дэвшүүлснээс үүдэн олон маргаан дэгдсэн нь анагаах ухаантай холбоотой. Кеннеди “Children’s health defense” (“Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах”) байгууллагыг олон жил удирдсан. Тусбайгууллага нь тарилгыннайрлагад ордог консервант нь хүүхдэд аутизм болон төрөлхийн бусад өвчин үүсгэх аюултай тултүүнийг хийлгэхээс татгалзах талаар сурталчилгаа явуулдаг байв.
АН-аас Сенатад сонгогдсон Рон Уайден хоёрдугаар сарын эхээр нэгэн тоон баримт хэвлэлд нийтлүүлсэн. Сүүлийн дөрвөн жилд Кеннеди вакциныталаар 114 удаа сөрөг сурталчилгаа явуулсны дотор хүүхдэд хийсэн тарилга, аутизм хоёр хоорондоо шууд холбоотой хэмээн 36 удаа хэлсэн байв. Тарилга, өвчин хоёрын хооронд ийм холбоо байхгүй гэдгийг эрдэмтэд хэдийн нотолсон ч Кеннедигийн үгэнд итгэдэг хүн одоо ч олон байгаа аж.
Короновируснээс сэргийлэх, хамгаалах тарилгыг Кеннеди хамгийн хөнөөлтэй нь гэж бас хэлжээ. 2022 онд Кеннедигийн тэргүүлдэг дээрх байгууллагын фэйсбүүк хуудсыг анагаах ухаанытухайд ташаа мэдээлэл тараасныулмаас хааж. 2023 онд хүү Кеннеди “аюулгүй, үр ашигтай вакцин гэж огт байхгүй” гэж чхэлсэн байна. Анагаах ухааны хийгээд бусад асуудлаарх түүний үзэл бодол хоорондоо зөрчилддөг аж. Тухайлбал, шүд цоорохоос сэргийлдэг фторыг хорт хавдар болон бусад өвчин үүсгэдэг гэх шинжлэх ухаанаар огт нотлогдоогүй таамаглалыг тэр түгээж байв. Нэрд гарсан халдвар судлаач, хүний дархлал хомсдол, СПИД судлалаар алдаршсан, Трампыг Ерөнхийлөгч байх эхний бүрэн эрхийн хугацаанд, дараа нь Байдений үед ч Цагаан ордныцар тахалтай тэмцэх ажлын хэсгийг ахалж байсан Энтони Фаучийг 2021 онд хэвлэгдсэн нэгэн номд Кеннеди шүүмжилсэн байдаг. Хүний дархлал хомсдол СПИД үүсгэдэг гэдэг нь шашныдогматик үзэл гэж үздэгээ Кеннеди энд илэрхийлж.
Вакциныталаарх түүний байр суурь одоо өөрчлөгдөж, зөөлрөөд байгаа. Оршин буй тогтолцооныхүрээнд ажиллахаар амласан. Энэ нь эрүүлийг хамгаалах салбарт шинэ өөрчлөлт бий болгох нь гэж хүлээх хэрэгтэй гэсэн үг биш. Эмийн чанарт хяналт тавьдаг Эрүүлийг хамгаалах үндэсний хүрээлэн (Food and Drug аdministration)-гийн ажилтнытоог цөөлжээ. Улмаартус хүрээлэн болон эмийн үйлдвэрийн ажилтнуудын хоорондын аливаа хэлхээ холбоог тасална гэж амлав. “Дээд зэргээр цэвэр тунгалаг байх, эрх ашгийн зөрчилтэй хэнийг ч Засгийн газраас зайлуулах нь тэргүүн зэргийн зорилт байх болно” гэж Кеннеди сайдын албыг хүлээж аваад мэдэгдсэн.
Кеннеди “Америкийг дахин эрүүл болгоно” гэх уриатайгаар Трампын “Америкийг дахин агуу болгоно” гэсэн кампанит ажлыг нь дэмжсэн юм. Кеннедийг Эрүүлийг хамгаалахын сайдын суудалд томилохоор шийдсэнээ Трамп зарлахдаа энэ хүн “Хурц халдварт өвчнүүдийн дэгдэлтийг зогсоож, Америкийг дахин агуу, эрүүл болгоно” гэж амласан. “20 жилийн турш би өглөө болгон өвдөг дээрээ сөхөрч, энэ улсынхаа хүүхдүүдийн дунд халдварт өвчин цар тахал хэлбэрээр тархахыг эцэс болгож чадах албан тушаалд намайг тавиасай хэмээн бурхандзалбирч байлаа. Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд бурхан над руу Ерөнхийлөгч Трампыг илгээв” гэж Кеннеди Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн шийдвэрээсээ татгалзаж, Трампыг дэмжихээр шийдсэн тэр пүрэв гаригт хэлсэн байдаг.
Роберт Ф.Кеннеди тангарагаа өргөж байна
Р.Жаргалант