Гуравдугаар сарын 28-нд Мьянмар болон хөрш зэргэлдээ Тайланд улсад хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болов. Мьянмарт 7.7, Бангкокт 4.2 баллын хүчтэй хөдөлсний улмаас олон хүн амиа алдаж, эд материалын сүйрэл маш ихээр тооцогдож байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Мьянмарын эрх баригчдын мэдээлснээр тус улсад 2000 орчим хүн амиа алдаж, 3400 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд 139 хүн сураггүй алга болжээ.
Гэвч тус улсад харилцаа холбоо муутайгийн улмаас гамшгийн жинхэнэ цар хүрээ тодорхойгүй бөгөөд амиа алдагсдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна гэж “The Guardian” мэдээлэв.
Тайландын нийслэл Бангкок хотод гамшгийн улмаас 17 хүн амиа алдаж, 32 хүн шархадсан гэж мэдээлж байсан бол энэ тоо мөн л өсөх хадлагатай болжээ. Тус хотын 30 давхар байшин нурж, олон арван хүн нурангад дарагдсан байна. Тэднийг аврах ажиллагаа одооч явагдаж байна.Сураггүй болсон хүн 37 гэж тус улсын TNN Thailand мэдээлжээ.
Үүнээс гадны Зүүн Өмнөд Азийн эл хоёр улсад буддын эртний гайхамшигтай барилга сүм байдаг бөгөөд тэдгээр нь газар хөдлөтөд маш олноор нурж гэмтсэн байна.