Цөмийн зэвсэг тээвэрлэх Пулхвасал-3-31 далавчит пуужинг хөгжүүлж байна
БНАСАУ-ын албан ёсны төв мэдээллийн агентлагаас нэгдүгээр сарын 25-ны өдөр “стратегийн” хэмээх цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай Пулхвасал-3-31(Pulhwasal) далавчит пуужин хөгжүүлэлтийн шатанд явж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн пуужин харвасан талаар мэдээнд дурдаагүй ч энэхүү туршилт нь бүс нутаг, хөрш орнуудын аюулгүй байдалд ямар ч нөлөөгүй гэжээ.
2024-01-30
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нэршил, логогоо өөрчлөв
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага албан ёсны нэршлээ өөрчилж, НҮБ-ын Аялал жуулчлал болгожээ. Тодруулбал, United nations world tourism organization (UNWTO) хэмээх олон улсын нэршлээ United nations tourism (UNT) болгож хураангуйлсан байна. Судлаачид үүнийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг хэмээн утгачлан орчуулж, хэрэглэхэд тохиромжтой гэв. Мөн тус байгууллага лого болон брэндингээ өөрчилжээ
2024-01-30
Олон улсын тэмээн овогтын жилийг нээнэ
НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ оныг Олон улсын тэмээн овогтын жил хэмээн зарлажээ. Тэмээн овогт амьтад нь 90 гаруй улс орны олон сая өрхийн амьжиргааны тулгуур, соёлын салшгүй хэсэг болдог тул ийнхүү онцлохоор шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Олон улсын тэмээн овогтын жилийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр манай улсад зохион байгуулна
2024-01-26
“Америкийн Ерөнхийлөгчөөс нуух юм Английн Ерөнхий сайдад байхгүй
“Ноён Уинстоны бичсэн “Энэ ертөнцөд бид ганцаар гэж үү?” нэртэй 11 хуудас өгүүллийг Фултонд байдаг Черчиллийн музейн захирал надад өгөв. Зохиогч дэлхийгээс өөр газарт амьдрал байж болох тухай өөрийн бодлыг бичжээ. Дэлхий маань ижилгүй юм биш, ертөнцийн амьдралд тэрбээр онцгой үүрэгтэй биш гэсэн санаа уг өгүүллийн гол агуулга байв” гэж АНУ-ын Балтиморт байх Сансар судлалын хүрээлэнгийн астро физикч Марио Ливио ярив
2024-01-26
Йемений босогчдыг Иран чиглүүлж байна
“Хусит” гэх нэр сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээлийн хэрэгслээр хүмүүсийн сонорт хүрээд байх боллоо. Энэ нь Саудын Арабын шашны нөлөөг эсэргүүцэж, 1990-ээд онд бий болсон шийтүүдийн цэрэгжсэн бүлэглэл бөгөөд Йемен улсын газар нутагт байрладаг юм. Уг бүлэглэлийг үүсгэн байгуулж, удирдаж байгаад 2004 онд Йемений армийнхны гарт амиа алдсан Хусейн аль-Хусигийн нэрийг бүлэглэл авч үлдсэн байна. Тэгэхэд Хусейн аль-Хуси Йемений эрх баригчдыг шийтүүдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж Засгийн газрын эсрэг үймээн дэгдээжээ
2024-01-25
“Дэлхийн энх тайвны индекс”-т 163 орноос 44-т жагсжээ
Эдийн засаг, энх тайвны институт (IEP)-ээс олон улсын шинжээчидтэй хамтран гаргасан “Дэлхийн энх тайвны индекс-2023” тайланд манай улс 163 орноос 44 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ таван байраар ухарсан үзүүлэлт аж. Тодруулбал, Монгол Улс 2022 онд 39 дүгээрт жагсаж байжээ
2024-01-24
Газын зурваст НҮБ-ын 153 ажилтан амь үрэгджээ
Израилийн талаас Газын зурваст өгсөн цохилтын улмаас НҮБ-ын 150 гаруй ажилтан амь үрэгджээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй мэтгэлцээний үеэр мэдэгдэв.
2024-01-24