Пүрэв гарагт Өмнөд Солонгосын парламентын гишүүн эрх баригч Ардын хүчний намын төлөөлөгч Пэ Хон Жин халдлагад өртөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай Reuters мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг явдал Сөүл хотын чинээлэг Гангнам дүүрэгт болжээ. Гэмт этгээд улс төрч руу дөхөж очоод чулуугаар толгой руу нь хэд хэдэн удаа цохисон байна. Эмэгтэй цус алдаж эмнэлэгт хүргэгджээ. Халдлага үйлдэгчийг газар дээр нь баривчилсан байна.
Гэмт этгээд эмэгтэйгээс “Та Пэ Хон Жин гишүүн мөн үү” гэж асууснхаа дараа цохисон гэж Yonhap агентлаг улс төрчийн туслахыг иш татан мэдээлэв.
Халдлагын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд хэвлэлд бичиж буйгаар гэмт этгээд өөрийгөө 15 настай гэж мэдүүлжээ. Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мун хүзүүндээ хутгалуулсан хэрэг гарсан юм.