Израилийн талаас Газын зурваст өгсөн цохилтын улмаас НҮБ-ын 150 гаруй ажилтан амь үрэгджээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй мэтгэлцээний үеэр мэдэгдэв.
"Бидний 153 хамтран зүтгэгч нас барсан. НҮБ-ын ажилтнууд Палестины хүн амыг эмнэлгийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээр хангаж, одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа цөөн тооны нарийн боовны цехүүдийг дэмжиж , хоргодох байранд байгаа хүмүүст хоол хүнс хүргэж өгдөг” гэж тэрбээр хэлжээ
Гутерриш мөн Газын зурвасын асуудлаар НҮБ-ын сэргээн босголт, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ахлах зохицуулагч Сигрид Кагтай хамтран ажиллахыг мөргөлдөөнд оролцогч бүх талуудад уриалав.