Унгарын Гадаад хэргийн сайд Петр Сияртог Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзахаар Ужгород руу явахын өмнө нь үл мэдэгдэх этгээдүүд ална хэмээн сүрдүүлжээ.
Индекс цахим хэвлэлд мэдээлснээр заналхийлэлд "Унгарын засгийн газрыг үзэн ядаж байна. . . Сияртог "халуухан хүлээн авалт" хүлээж байгаа, тэрхүү хүлээн авалтаас хуягт галт тэрэг ч түүнийг аварч чадахгүй мөн "авсаа зөв хэмжээтэй бэлдэхийг" зөвлөсөн утгатай зүйлс бичсэн байжээ.
Брюссельд Европын холбооны орнуудын Гадаад хэрэг, худалдааны сайд нартай уулзахаар ирсэн Сиярто сэтгүүлчидтэй уулзахдаа “Заналхийлэл украин хэл дээр байсан бөгөөд Киев дэх Унгарын элчин сайдын яамаар дамжин ирсэн ирсэн” гэж хэлжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 29-нд төлөвлөсөн ёсоор Украины түнштэйгээ хэлэлцээ хийх бодолтой байгаагаа мэдэгдэв.
“Унгарын тагнуулын алба Ужгород хотноо болох уулзалтын аюулгүй байдлыг хангах үүднээс Украины хамт олонтой байнгын холбоотой байна” гэж Сиярто ярьжээ
Сияртотой хийх хэлэлцээнд Украины Гадад хэргийн сайд Кулебагийн хамт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак оролцох төлөвтэй байна. Тэдний ярилцах сэдвүүдийн нэг нь Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтын бэлтгэл ажил байх юм