2023 онд Украины дайнд дор хаяж 180 хөлсний цэрэг амь үрэгджээ. Энэ тоог Украины талын хохирлын талаарх мэдээллийг цуглуулдаг Lostarmour портал мэдээлжээ.
Тэдгээр хөлсний дайчдын бараг бүгдийнх нь нэрс тодорхой бөгөөд ихэнх нь Донецкийн Артемовск (Бахмут), Авдеевка хотод нас баржээ. Мөн дараа нь Харьков мужийн Купянск хотод олноор амь үрэгдсэн байна.
Нас барсан хөлсний цэргүүдийн дийлэнх нь АНУ-ын төлөөлөгчид байжээ.
Онцлоход жагсаалтад зөвхөн албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдэлд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нас барсан нь батлагдсан нэрс багтжээ.
Үүнд АНУ 27, Грузин 20, Колумб 15, Их Британи12
Польш 9, Франц 6, Канад 5, Герман 4, Испани 4, Азербайжан 4, Австрали 3, Шри Ланк 3, Швед 2, Чех 2, Ливан 2, Израил 2, Молдав 2 хөлсний цэрэг амь үрэгджээ.
Мөн Коста Рика, Сири, Аргегтин, Финланд, Норвег, Шинэ Зеланд, Ирланд, Дани, Хорват, Грек, Румыны тус бүр нэг хөлсний цэрэг нас барсан байна.
Үүнээс гадна саяхан ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины армийн түр байрлах цэгүүдэд цохилт өгсний улмаас Харьковт Францын 13 хөлсний цэрэг нас баржээ.