Хятадын Өнөөдөр буюу мягмар гарагийн 02:09 цагт Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Аксу мужийн Үши хошуунд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлэв.
Газар хөдлөлтийн хөдлөлтийн голомтын координат нь хойд өргөргийн 41.26 градус, зүүн уртрагийн 78.63 градуст бөгөөд 22 км-ийн гүнд байжээ. Эхний газар хөдлөлтийн дараа 5.3 магнитудын хүчтэй дараалсан чичиргээнүүд болсон байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын ойролцоо таван тосгон байрладаг аж. Мягмар гарагийн өглөөний байдлаар хоёр орон сууцны барилга, мал аж ахуйн барилгууд нурсан ч гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй байна. Мөн зарим газарт цахилгаан тасарчээ.
Газар хөдлөлт Аксу мужийн даяар ялангуяа Үрэмч, Хотан, Кашгар хотуудад хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн бүсэд аврах баг ажиллаж байна.
Мөн газар хөдлөлт Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг олон бүс нутагт мэдрэгдсэн байна. Алматы хотод газар хөдлөлт судлаачдын шинэчилсэн мэдээллээр чичиргээ 5 баллын хүчтэй мэдрэгдэж, олон хүн аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарчээ.