Apple компани цахилгаан хөдөлгүүрт автомашинаа худалдаанд гаргахаа хойшлуулж, 2028 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Тус компанийн “Титан” төслийн нэг хэсэг болох уг машин нь Теслагийн автомат жолоодлоготой адил "хоёрдугаар түвшний" бие даасан жолоодлогын чадвартай. Ингэхдээ машин тодорхой маневруудыг бие даан хийх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Уг нь Apple-ийн анхны зорилго нь ихэнх нөхцөлд өөрийгөө жолоодох чадвартай "дөрөвдүгээр түвшний" машин гаргахаар зорьж байсан. Гэвч стратегийн өөрчлөлт хийж, Apple-ийн удирдах зөвлөл төлөвлөгөөгөө нэмэгдүүлэх эсвэл төслийг өөрчлөх эсэхээ шийдэх юм.