2023 онд Хятадын 100 мянга гаруй албан тушаалтан төрийн албан хаагчдад зориулсан "Найман дүрмийн заалт"-д бичгдсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэргээр шийтгүүлжээ. Энэ тухай ХКН-ын Сахилга батын төв комисс болон БНХАУ-ын Төрийн хянан шалгах хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна.
2023 онд “Найман дүрмийн заалт”-ыг зөрчсөн 107,547 хэргийг шалгажээ.
Үүнээс гадна 153662 хүнд сануулах, хянан шийдвэрлүүлэх эсвэл шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, 108 мянга 695 хүнд намын болон захиргааны журмаар сахилгын шийтгэл ногдуулжээ.
Эдгээр зөрчил нь албан үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах чиглэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ "дур мэдэн шийдвэрлэх буюу залилан мэхэлсэн" гэмт хэрэг үйлдсэн байна.
Орон нутаг, яамдын хэмжээнд албан тушаалтны зөрчилтэй 10 , хэлтсийн хэмжээнд 649 хэрэг гарчээ.
"Найман дүрмийн заалт"-ыг ХКН-ын төв хорооноос 2012 оны сүүлээр буюу Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга болсны дараа нийтэлсэн юм.
Эдгээр заалтууд нь албан тушаалтнуудаас хэмнэлттэй байдлыг чанд сахиж, ажлын хор хөнөөлтэй хэв маягийг арилгахыг шаарддаг.
Тухайлбал, албан үүргээ гүйцэтгэж явахдаа бэлэг сэлт авах, цуглаан арга хэмжээний үеэр найр наадам зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хэлэлцэхдээ чирэгдэл учруулах, тансаглах, гадуурхах, өдөр тутмын амьдралдаа ёс зүйгүй үйлдэл гаргахыг хоригложээ.