Б.Тэгшбаяр олимпын эрхийн оноогоо ахиулав
Олон улсын дугуйн холбооны олимпын эрхийн оноо олгох ангиллын олон өдрийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас тойрог замын төрлийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМБ.Тэгшбаяр тус улсын “Roojai insurance” багийнхантай уг тэмцээнд оролцлоо. Тэрбээр нийлбэр дүнгээр VIII байр эзлэн, улсдаа олимпын эрхийн 30 оноо авчрав.
2024-04-10
ТАНИЛЦ: “Парис 2024” олимпын наадмын албан ёсны постер
Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын Олимп хөшгөө нээхэд ердөө 108 хоног үлджээ. Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, таван метр өндөр, дөрвөн метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд дэлгэгдлээ.
2024-04-09
Дөрөвдүгээр сарын ууган барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлжээ
Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
2024-04-08
Хөвсгөл аймгийн шатарчид, “Босс ноён” клубийнхэн аваргын цом гардав
Монголын шатрын холбооноос зохион байгуулсан өсвөр үеийн хөвгүүдийн 55, охидын 49 дэх удаагийн УАШТ-ий шигшээ шатны тоглолтод 833 тамирчин оюунаа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа зургаан настнуудын ангилалд хөвгүүдээс Говь-Алтай аймгийн тоглогч Б.Буянхишиг, охидоос Хөвсгөл аймгийн шатарчин Д.Номуундарь улсын аварга болов. Тэгвэл 7-8 насныхад Б.Энхмандал (“Босоо ноён” клуб), Н.Аз-Эрдэнэ (Хөвсгөл), 9-10 насны ангилалд Д.Төгсбилгүүн (“Алдар”), И.Цэлмүүн (“Босоо ноён”) нар түрүүлсэн. Тус тэмцээнд 11-12 насныхан ширүүхэн өрсөлдөв. Учир нь эл ангилалд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдэг тамирчид тэргүүн байрын төлөө ана мана тоглодог.
2024-04-08
Эмэгтэйчүүд Азийн АШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна
Тодруулбал, өнгөрсөн онд Сербийн Белград хотод болсон ДАШТ-ээс 50 кг-ын жинд ОУХМ Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрх авсан билээ. Харин үлдсэн дөрвөн жинд Киргизийн Бишкек хотод энэ сарын 16-19-нд болох Азийн АШТ, Туркийн Истанбулд тавдугаар сарын 9-12-нд зохион байгуулах тэмцээнээс олимпын эрх гардах боломжтой. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар ажиллах юм.
2024-04-08
Тамирчдад сэргээшийн талаар мэдээлэл өгөх цуврал сургалт зохион байгуулах нь
Олон улсын шинжилгээний агентлагаас спортын олон улсын холбоодтой хамтран зохион байгуулдаг таван цуврал цахим сургалтын эхнийх нь энэ сарын 9-нд болно. Эл сургалтаар олон улсад мөрдөж буй сэргээшийн эсрэг дүрэм журам, хэрэгжүүлж буй ажлуудыг цогцоор нь танилцуулах аж. Мөн сэргээшийн асуудалд тамирчдын эрх үүрэг, оролцоо, хариуцлагын талаар мэдлэг олгож, мэдээлэл өгөх зорилготой юм. Түүнчлэн сэргээшийн эсрэг дүрмийн зөрчлийн талаар хуулийн мэргэжилтний туслалцаатай ярилцах юм байна
2024-04-05
“The Mongolz” багийнхан Шведийг зорих эрх гардав
Швед улсад ирэх зургаадугаар сарын 14- 16-нд болох цахим спортын “Counter strike-2” төрлийн “Jongoping-2024” тэмцээнд Ази тивийг төлөөлж өрсөлдөх багаар “The Mongolz”-ийнхон тодорлоо. 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд оролцох эрхийн төлөөх шалгаруулалтад манайхан ОХУ-ынLYG, БНХАУ-ын LVG багийг тус бүр 2:0-ээр хожиж, Шведийг зорих эрх гардав. Ташрамд дуулгахад, “The Mongolz” багийнхан “Counter strike-2” төрлийн дэлхийн чансааны 20 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Харин тивдээ жагсаалтыг тэргүүлж байна.
2024-04-05
Э.Цэндбаатар “Парис-2024”-ийн сорилд оролцохоор ирлээ
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канадын иргэншилтэй боксчин Мохамед Сумаоротой өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хийж, шүүгчдийн саналаар (80:72, 79:73, 80:72) ялсан. Тэрбээр тус тулааны дараа Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт “Парис-2024” олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах хүсэлт гаргасан билээ. Тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр түүний хүсэлтийг хүлээн авч, оролцуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн.
2024-04-04
Аль аймгийн баг шилдгээр тодрох вэ
Манай улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй, үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн 300 гаруй хүчтэн оролцов. Тус тэмцээний А хэсэгт улсын болон аймаг, цэргийн арслан цолтой 12, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдлөө. А хэсгээс зургаан баг (Архангай, Төв, Завхан, Сүхбаатар, Ховд аймаг болон “Их монголын хүчтэн” дэвжээ) дараагийн шатанд шалгарч, дахин хоёр хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөж буй.
2024-04-04
Аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ
Эл тойргийн тэмцээнд нэгэн сонирхолтой тоглолт “Хангарьд”, “Дэрэн” клубийн хооронд өрнөж, хуурай тэнцээгээр өндөрлөлөө. 14 дүгээр тойргийн тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд болно. Задгай талбайн нээлтийн тоглолтыг хүснэгтийг тэргүүлэгч “Булган СП фалконс”, “Дэрэн” багийнхан эхлүүлнэ. Аваргын төлөөх тоглолт өнөөдөр19.15 цагт эхлэх бол маргааш “Төв азарганууд”, “Баварианс”-ынхантай, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн “Хангарьд”-чуудтай тоглоно. Ням гарагт “Ховд”, “Брераилч”, “Хоромхон”, “Улаанбаатар” багийнхан өрсөлдөх аж.
2024-04-04
2023 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг олимпын эрхийн төлөө өрсөлдөх нь
Эрэгтэйчүүд Египет, Пуэрто Рико, Литва, Япон, Франц, Латви, эмэгтэйчүүд Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австрийн багтай нэг хэсэгт тоглох юм. Тэгвэл гурав дахь тэмцээн нь Унгарын Дебрецен хотод тавдугаар сарын 23-26 хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүд Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто Рико, Канад, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцар, Герман, Польш, эмэгтэйчүүд Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израилын сагсан бөмбөгчидтэй хэсэгтээ өрсөлдөхөөр болжээ.
2024-04-04
Пара тамирчид бөөрөнцөг, зээрэнцгийн төрөлд өндөр амжилт үзүүллээ
Итали улсын Жесоло хотод болсон, пара хөнгөн атлетикийн гран при тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд ур чадвараа сорив. Монголоос дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлагад үндэсний шигшээ багийн зургаан тамирчин (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин оролцсон. Тэднээс эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцгийн хоёр зайд Т.Мядагмаа түрүүлжээ. Мөн F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаа эрэгтэйчүүдээс Т-46 ангиллын 1500 метрийн гүйлтэд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль зүүв.
2024-04-03
Б.Гончигсүрэн “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа зүүв
Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 94 орны 661 тамирчинтай өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын тамирчин Леонардо Конгалвэшийг ялж, хүрэл медаль хүртлээ
2024-04-03
Даруухан лигийн хурц одууд
Европын хөл бөмбөгийн шилдэг багуудын хувьд дөрөв болон тавдугаар сар нь аваргын цомын төлөө өрсөлддөг шийдвэрлэх үе юм. Түүнчлэн багуудын спортын албаны захирал, скаутын албаны хувьд зуны солилцоо, наймаагаа төлөвлөх чухал ажил өрнөж эхэлдэг. Тэгвэл тэдний анхаарлыг татах боломжтой, Европын шилдэг таваас бусад лигт тоглож буй авьяаслаг залуу хөл бөмбөгчдийг танилцуулъя.
2024-04-03
2024 оны хамгийн баян уран гулгагчдыг тодрууллаа
Харин финалын тэмцээний шагналын хэмжээ ялимгүй өндөр буюу 25-3 мянган доллар байдаг. Тэгвэл Европын АШТ, дөрвөн тивийн АШТ-д тэргүүн байр эзэлбэл 21 мянга (хосын төрөлд 30 мянга), удаах байрын шагналтнуудад 16, 11 мянган доллар олгодог журамтай. “Japan оpen” тэмцээнд тамирчид багт хуваагдаж өрсөлддөг. Эхний гурван байрын багууд 80, 60, 40 мянган доллар хүртсэн. “Shanghai trophy” тэмцээний шагналтнууд 25, 18, 12 мянган долларооршагнууллаа. Харин улсын АШТ-ий шагналыг эл тооцоонд оруулсангүй. К.Сакамото энэ улиралд оролцсон бүх тэмцээндээ түрүүлснээр эл жагсаалтыг тэргүүлэв. Хэрэв тэрбээр дөрвөн тивийн тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлсэн бол шагналынх нь хэмжээ бүр ч нэмэгдэх байлаа.
2024-04-03