2024 оны уран гулгалтын улирал албан ёсоор дууссан. Ингэснээр тамирчдын амжилтаас гадна орлогыг нь сонирхох сайхан боломж гарч ирлээ. Уран гулгагчдын орлогыг энэ удаад тооцоолохдоо “ISU сhallenger”, гран при, Европын АШТ, дөрвөн тивийн АШТ, ДАШТ зэрэг албан ёсны тэмцээнээс гадна арилжааны зориулалттай “Japan оpen”, “Shanghai trophy” гэсэн хоёр тэмцээний шагналыг тооцов. Эдгээр тэмцээнээс хамгийн өндөр шагналын сантай нь ДАШТ бөгөөд алтан медаль хүртсэн тамирчин 64, харин хоёр, гуравдугаар байр эзэлбэл 47, 33 мянган доллар авдаг. Гран при тэмцээний цувралын шагналын сан бараг 10 жил өөрчлөгдөөгүй бөгөөд эхний таван байр эзэлсэн тамирчид 18-2 мянган доллар “халаасалдаг” юм.
Харин финалын тэмцээний шагналын хэмжээ ялимгүй өндөр буюу 25-3 мянган доллар байдаг. Тэгвэл Европын АШТ, дөрвөн тивийн АШТ-д тэргүүн байр эзэлбэл 21 мянга (хосын төрөлд 30 мянга), удаах байрын шагналтнуудад 16, 11 мянган доллар олгодог журамтай. “Japan оpen” тэмцээнд тамирчид багт хуваагдаж өрсөлддөг. Эхний гурван байрын багууд 80, 60, 40 мянган доллар хүртсэн. “Shanghai trophy” тэмцээний шагналтнууд 25, 18, 12 мянган долларооршагнууллаа. Харин улсын АШТ-ий шагналыг эл тооцоонд оруулсангүй. К.Сакамото энэ улиралд оролцсон бүх тэмцээндээ түрүүлснээр эл жагсаалтыг тэргүүлэв. Хэрэв тэрбээр дөрвөн тивийн тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлсэн бол шагналынх нь хэмжээ бүр ч нэмэгдэх байлаа.
Ингээд 2024 онд хамгийн их орлого олсон уран гулгагчдыг танилцуулъя.
Бэлтгэсэн: Н.Энх