Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 94 орны 661 тамирчинтай өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын тамирчин Леонардо Конгалвэшийг ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ удаа шагналын тавцанд зогссоноор “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа зүүсэн юм. Дээрх тэмцээнд багийн дүнгээр Японы бөхчүүд таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарав. Тэгвэл францчууд гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай удаалж, Канадын жүдочид нэг алт, хошой мөнгөн медаль гардсанаар III байр эзэллээ. Манайхан хоёр хүрэл медаль, хоёр шагналт байр эзлэн 15 дугаар байрт жагссан байна.