Олон улсын шинжилгээний агентлагаас спортын олон улсын холбоодтой хамтран зохион байгуулдаг таван цуврал цахим сургалтын эхнийх нь энэ сарын 9-нд болно. Эл сургалтаар олон улсад мөрдөж буй сэргээшийн эсрэг дүрэм журам, хэрэгжүүлж буй ажлуудыг цогцоор нь танилцуулах аж. Мөн сэргээшийн асуудалд тамирчдын эрх үүрэг, оролцоо, хариуцлагын талаар мэдлэг олгож, мэдээлэл өгөх зорилготой юм. Түүнчлэн сэргээшийн эсрэг дүрмийн зөрчлийн талаар хуулийн мэргэжилтний туслалцаатай ярилцах юм байна. Сургалтыг “Zoom” аппликэйшнээр дамжуулан англи, араб, испани, франц, орос, хятад хэлээр явуулж, хамрагдсан тамирчдад сертификат олгоно. Олон улсын тэмцээнд оролцох тамирчид болон холбогдох албаныхнаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн цуврал цахим сургалтад хамрагдаж, сертификат авсан байхыг шаардаж байгаа аж.