Нийслэлийн хамгийн урт гүүрийг нээлээ
Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамж, “ДЦС-4”-ийн замтай холбосон зургаан эгнээтэй хоёр урсгалтай зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өчигдөр 14.00 цагт нээлээ.
2024-09-27
Бороо, нойтон цас холилдон орж шуурна
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.
2024-09-27
Үйлчилгээнд явуулж байсан автобус дээр кран унав
Орчны аюулгүй байдлыг хангах нь бүү хэл, өөрсдөө тэр жижиг зайд багтахын тулд хаана ч хамаагүй зогсчихдог. Ийм хайнга, сэтгэлгүйгээс нь болж өчнөөн хүн эрүүл мэнд, амиараа хохирох шахлаа шүү дээ.
2024-09-27
Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна
27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, 27-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024-09-26
Уур амьсгалын өөрчлөлтийн цахим сургалтын төвөөр зочлоорой
Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол” арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн сан болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам хамтран зохион байгуулж байгаа билээ.
2024-09-25
Сансар, огторгуйн гайхамшгийг таниулах арга хэмжээ зохион байгуулах нь
“Дүдү” хүүхдийн музейнхэн “Дэлхийн сансрын долоо хоног-2024” арга хэмжээг ирэх сарын 4-10-нд “UG аrena” цогцолборт зохион байгуулна. Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулан, түүнд сонирхолтой болгох зорилготой аж.
2024-09-25
Валентин Иванович Сергиенко, Кацүжи Ёшиока тэргүүтэй таван хүнийг “Хубилай хаан” медалиар шагналаа
Шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ, Судалгааны бүтээл нь олон улсад үнэлэгдсэн Дотоодын болон гадаадын эрдэмтдийг ШУА-иас “Хубилай хаан” медалиар шагнадаг уламжлалтай. 2024 оны шинжлэх ухааны салбарын дээд шагналын эзнээр УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын холбооны их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Япон Улсын Каназавагийн их сургуулийн Профессор Кацүжи Ёшиока нарыг тодрууллаа.
2024-09-25
2050 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү дөрөв болно
Жендерийн үндэсний хороо, Дэлхийн банк хамтран Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээ болон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г (2024-2027) Танилцуулсан юм. Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээг анх 2005 онд хийснээс хойш энэ нь гурав дахь удаагийн тайлан болж буй аж.
2024-09-25
“45 хоног”-ийн багш нар боловсролын цоорхойг нөхөж чадах уу
Хэд хоногийн өмнө ахлах ангийн хүүхдийнхээ эцэг, эх, асран хамгаалагчдын хуралд суув. Анги удирдсан багш нь бидэнд сургуулийнхаа хүний нөөцийг танилцуулж, тулгамдаж буй бэрхшээлүүдээ хэлсэн. Тус сургууль 262 багштайгаас 112 нь мэргэжлийн зэрэггүй, голчлон“хүүхдүүд” ажиллаж буй нь сургалтын чанарт нөлөөлж байна гэв.
2024-09-25
НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн хэрэгт нэг бус аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгүүлээд буй. Тэгвэл тэдэнд хууль бус үйлдэл хийх боломжийг бүрдүүлж байсан хүмүүст прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нар бүлэглэн 2022 оны есдүгээр сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүкт “НӨАТ зарна, шивнэ” гэсэн
2024-09-25
“Дохионы хэлний эрхийнхээ төлөө нэгдэцгээе”
Дохионы хэлний олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар хуралдаанаар жил бүрийн есдүгээр сарын 23-ныг улс орнууд өөр өөрсдийн уриатай тэмдэглэхийг “хуульчилсан”. Манай улс өнөө жил эл өдрийг “Дохионы хэлний эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриатайгаар энэ сарын 29 хүртэл олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-09-24
Уламжлал, технологийг хослуулсан эмнэлгийн анхны музейг нээлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн музейтэй болжээ. Тэд 70 жилийнхээ ойн хүрээнд Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан нь энэ. Тус танхимд эмнэлгийн хөгжлийн түүхэн явц, тасаг, нэгжийн үүсэл хөгжил, тусламж, үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо, эмчилгээний арга технологиуд зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр баримтжуулан хадгалжээ.
2024-09-24