Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байгааг Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Салбарын сайд холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хамруулсан ээлжит шуурхай хуралдааныг өчигдөр зохион байгуулах үеэр албаны хүмүүс ийнхүү танилцуулжээ.
Үүнээс үүдэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь бүрэн дуусгах, аюулгүйн нөөц, шаардлагатай сэлбэг материалыг бүрдүүлэх, ажлын байрт тавигдах хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол, доголдлоос урьдчилан сэргийлэх, шугам, дэд станц, тоноглолуудыг хэт ачааллаас үүдэлтэй эрсдэлээс хамгаалах, дулаан хангамжийн системийн найдвартай байдлыг сайжруулах, гэнэтийн саатлын үед ашиглах нөөц эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Н.МИШЭЭЛ