2024 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, 27-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29,30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -3....-8 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 27, 28-нд бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 27,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрч шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.