Баяндун сумд гарсан түймэрт 75 000 га талбай шатжээ
Дорнод аймгийн Баяндун сумд энэ сарын 11-нд гарч, 50 гаруй км урт газарт тархан, Дашбалбар сумын нутаг руу шилжсэн хээрийн түймрийг орон нутгийн онцгой байдал, мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын алба хаагчид хамтран уржигдрын 09.30 цагт цурамд оруулж, 18.40 цагт бүрэн унтраажээ. Түймэр дэгдсэнээс хойш 76 цаг орчмын дараа галын тархалтыг зогсоож, унтраасан гэсэн үг.
2024-10-16
Самар хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн иргэнд ял шийтгэж үр, машиныг нь хураав
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хууль бусаар байгалийн ургамал түүж бэлтгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн В.Намхайрагчаад холбогдох хэргийг түүний болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ. Самар элбэг ургаж, зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэж эхэлсэн энэ цаг үед уг хэргийг уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэе.
2024-10-16
Орон гэргүйчүүдийн “оромж” болсон нүхэн гарцуудыг хариуцах эзэн алга
Нийслэлд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцын барилгууд ч эрчимтэй нэмэгдэх болсон. Мөн сургууль, цэцэрлэгийн тоо ч олширсоор буй. Үүнийг дагаад сүүлийн жилүүдэд зам тээврийн осол гарах нь нэмэгдэж, ялангуяа хүүхэд амиа алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн гэнэ.
2024-10-16
Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа
Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсгийг аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.
2024-10-16
Нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачих арга хэмжээг эрчимжүүллээ
Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудыг ачих арга хэмжээг энэ долоо хоногоос гэнэт эрчимжүүлэв. Ийм шийдвэрийг хаанаас, хэзээ гаргасан тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд суудлын автомашин зогсохыг хориглосон тэмдэг тавьсан бол тухайн хэсэгт саатаж болохгүй.
2024-10-16
Хөдөлмөрийн чадвараа алдсан 20 257 иргэний тэтгэврийг хугацаагүйгээр тогтоожээ
“Хөл, гаргүй хүмүүсийг жил бүр хуралд дуудаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр буюу группийнх нь хугацааг сунгаж байна” гэсэн шүүмжлэл өмнө нь байнга гардаг байсан. Тэгвэл эл асуудлыг таслан зогсоож, иргэдийг чирэгдүүлдэг явдлыг халсан гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэв.
2024-10-16
Барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулах нь
Дэлхийн цагаан таягтны буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс эл өдрийн хүрээнд II, III шатлалын эмнэлгүүдэд хараа зүйн үзлэг, оношилгоо хийж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд өгсөн юм.
2024-10-16
Нийслэлд цахилгаан хязгаарлаж эхлэв
Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 14-ний 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зарим байршилд цахилгаан тасарч, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд 2-4 цаг гаруйн хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулжээ.
2024-10-16
Зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгуулав
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн БНСУ-ын Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтран алсын зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгууллаа. Эмнэлгүүд энэхүү төвөөр дамжуулан зүрх, судас, тархи, мэдрэл, хавдар болон төрөлжсөн мэргэжлийн бусад чиглэлд хамтарсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, эмч, мэргэжилтний цахим сургалт, семинарыг зохион байгуулах гэнэ.
2024-10-15