Сурагчдыг байгалиа хамгаалдаг, газар зүйн онцлогоо мэддэг болоход тусална
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хамгийн том оролцогчид нь хүүхдүүд байх нь. Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (KfW)-аас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй.
2023-10-26
Төв аймагт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 45 бий
Чингис хаан хийгээд олон үеийн монголчуудын сүслэн дээдэлж ирсэн Бурхан Халдун уулын өвөрт, Хэрлэн мөрний эхэнд орших, байгалийн үзэсгэлэнт нутгаараа “Төв аймгийн Швейцарь хэмээн алдаршсан Мөнгөнморьт суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
2023-10-26
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сурагчид энэ долоо хоногийг дуустал хичээллээд ирэх даваа гарагаас амрах нь. Хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.
2023-10-26
Инженер, техникийн мэргэжилтэн бэлтгүүлэх сонирхлоо Оросын талд илэрхийлэв
Дэд комиссын хуралдааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ инженер, техникийн чиглэлээр өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс Оросын Холбооны Улстай хамтарсан судалгааны төслийг 2001 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 330 төслийг 600 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн талаар хэлж, хамтарсан төслүүдийн тодорхой үр дүнгийн талаар танилцуулсан.
2023-10-26
Галд өртсөний улмаас 23 хүн амиа алджээ
Нийслэлийн хэмжээнд энэ он гарснаас хойш гал түймрийн 1308 дуудлага бүртгэгджээ. Үүний улмаас23 хүн амиа алдсан байна. Ялангуяа сүүлийн үед гэр хороололд гэр, амины сууц, орон сууцын хорооллын хогийн цэг шатсан гэх дуудлагын тоо нэмэгдэж, иргэд эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол гарч байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Тухайлбал, энэ сарын 23-ны 22.57 цагт Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, хоёр иргэн амиа алдсан байна. Түүнчлэн зуслангийн бүсэд түймэр гарах нь нэмэгджээ. Тодруулбал, энэ сарын 24-нд зуслангийн айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцын хорооллын хогийн цэг шатсан гурван тохиолдол гарсан гэнэ.
2023-10-26