Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагын байртай танилцаж, албаны төлөвлөгөө, хэрэгжилт, жагсаалын жигдрэлт болон хүн нэг бүрийн үүргэвчний бүрдлийг шалгаж, мэргэжил, аргазүйгээр ханган ажилласан юм.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг “Газар хөдлөлт, цасан болон шороон шуурганы гамшиг тохиолдсон үеийн орон нутгийн хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.