ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон.
Түүнийг Багануурын хорих ангиас магадлангаар сулласан. Ингэснээр оноосон ялын хугацаанаас өмнө суллагдаж иргэдийн дургуйг ихээхэн хүргээд байсан.
Тэгвэл Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн энэ оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.