Байгаль хамгаалагчид болон хувийн хэвшлийнхэн хамтарч тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай долоон байрлалд хөв цөөрөм байгууллаа.
Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.
Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг,
Говийн бага ДЦГ,
Хөх Сэрхийн нурууны УТХГ,
Хан Хөхийн нурууны УТХГ,
Их газрын чулууны БЦГ,
Тужийн нарсны БЦГ,
Ховд аймаг,
Говийн их ДЦГ-ын "А" хэсэг,
Тост тосон бумбын нурууны БНГ,
Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгууллаа.
Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.