Дундговь аймаг, Дэлгэрцогт сум. Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ энэ сарын 25-ны өдрийн 23.21 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Мэдээллийг мөн өдрийн 23.27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн аж.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.