Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Согтуугаар автомашин жолоодсон бол өмч хөрөнгөөрөө ч, эрх чөлөөгөөрөө ч хариуцлага хүлээх ёстой” 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг баталбал хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 25 жилээр хорихоос гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ял, хариуцлагыг нэмэх юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганбат “Ялын бодлогыг чангаруулах нь зөв. Гэхдээ хохирсон бага насны хүүхдийн амийг бүрэлгэх, гэрчийг устгах гэх мэтээр гэмт хэрэг нь бүр илрэхгүй болох вий. Олон түмний бухимдлыг дарахын тулд бүх зүйлийг чангаруулаад байж болохгүй” гэв. 
2023-11-01

Цасаар шуурч, зам даваа хаагдана

Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-01

191 цагдаа ажлаа хийж байгаад халдлагад өртжээ

Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөж, хохирсон 191 алба хаагчаас зам тээврийн ослоор 1 алба хаагч, золгүй байдлаар 1 алба хаагч тус тус амь хохирсон
2023-10-31

Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна

Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гаргасан
2023-10-31

Гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, нийтийн аж ахуйг дүүргүүд хариуцдаг болно

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” хэмээлээ.
2023-10-31

Төрийн албан хэргийг монгол бичгээр хослуулах ажлын бэлтгэл явцтай танилцжээ

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан тус дэд ажлын хэсгийн хурал энэ сарын 30-ний өдөр болов. 
2023-10-31

Автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ

Тодруулбал, 2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй
2023-10-31

Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабе нарыг хүлээн авч уулзлаа.
2023-10-31

Төлбөртэй бүс тогтоох, эсэхийг НИТХ-аар шийднэ

Автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төсөлд тусгасан
2023-10-31

Хөвсгөлд олон тооны үхэр халдвараар бус, хордож үхсэн нь батлагджээ

Улмаар Экологийн цагдаагийн албанаас тус жуулчны баазын ажилтнууд, удирдлагаас мэдүүлэг тайлбар авч, мөрдөн шалгаж байгаа аж. Шинжилгээний хариуг гарахаар захиргааны хариуцлага тооцох, эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Тус жуулчны бааз барилгын бетон цутгахдаа барилгын нэмэлт бодисыг хэрэглэснийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тус бодис нь зуурсан цементийг хөлдөөхгүй байх зориулалттай гэнэ. Улмаар цемент цутгах явцад хальж асгарсан зуурмагийг хамгаалалтгүй орхисноос үүдэн хашаагаар орсон мал зуурмагийн уснаас уусан аж. 
2023-10-31

“Хүүхдээ авах байтугай, уулзахаар ирсэн эцэг, эх нэг ч байгаагүйд сэтгэл эмзэглэдэг”

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Олон нийтийн зүгээс монгол өрхийг чадавхжуулах, эцэг, эхийг хариуцлагажуулах, хүүхэд хамгааллын бодлогоо оновчтой болгохоос гадна хосууд салсны дараах хүүхдийн тэтгэлгийг олгуулах талаарх саналаа түлхүү ирүүлжээ. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль өдгөө нийгмийн хэрэгцээ шаардлага хангаж чадахгүйг 108 төвийн Хамгаалах байрнаас аврал эрсэн хүүхдүүд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хамгаалал хүссэн эмэгтэйчүүд, “Өнөр бүл” төвд ирдэг багачуудын жишээнээс харж болно. Тиймээс “Зорьсондоо” багийнхан энэ удаа Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалт дутмагаас хүүхэд хамгийн ихээр хохирч буйг харуулахыг зорьж, “Өнөр бүл” төвөөс сурвалжилга бэлтгэхийн зэрэгцээ дээрх хуулийг санаачлагчаас зарим зүйлийг тодрууллаа.
2023-10-31

Эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа

7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал аравдугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагт 1251 мвт хүрч
2023-10-31

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон нийслэлийн хүрээний
2023-10-31

Автобусны буудалд дээр зогсвол 20 мянган төгрөгөөр торгоно

ТЦА-наас өгсөн мэдээллээр “Нийтийн тээврийн зогсоол дээр зөвшөөрөлгүй ямар нэгэн такси зогсох нь дүрмийн дагуу хориотой байдаг
2023-10-31

МҮДЭБ ил тод, нээлттэй байдлаар ажиллана

МҮДЭБ-д сайн засаглалын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх, олон нийтэд нээлттэй болгох, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллага
2023-10-31

О.ОЮУН-ЭРДЭНЭ: Дотоод орчны бохирдол нь гаднахаас тав дахин их

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлс, түүнээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. 
2023-10-31

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Архангай аймагт ажиллалаа

 Хөдөлмөр, эрхлэлтийн аймгийн зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар, ҮЭХ, МАОЭНХ-ны төлөөлөл оролцсон уулзалтыг хийж, хөтөлбөр төсөл
2023-10-31

Дахиад нэг Допингийн төвийг нууцаар байгуулах гээд байна уу, эсвэл...

Допинг тойрсон дуулиануудын буруутан нь Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА болж хувирсан. Тэгээд тэнд ажилладаг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад сүйд болсон. Гэвч Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн үйл ажиллагааг өөр хүнд хариуцуулснаар шуугиан намжсан. Түүнээс хойш Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ, Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн шинэ дарга Ц.Уугангэрэл нар хамтдаа мэдээлэл, мэдэгдэл хийгээд явж үзэгдэх болсон юм. Гэтэл муулуулаад байсан Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гаас нь “муулах” шалтгаан илрээгүй байна.
2023-10-31