Эрчим хүчний системийн энэ оны аравдугаар сарын 23-29-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал аравдугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагт 1251 мвт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 111 мвт-аар өссөн бол хамгийн их импорт аравдугаар сарын 26-ны өдөр 304 мвт хүрсэн байна.
Өөрийн орон сууцны хаалгыг давхарласнаар дулаан тусгаарлагч зай үүсэж битүүмж сайжирна. Мөн өрөөний температур 1-20С-ээр нэмэгдэж, дулаан алдагдлыг бууруулна.
Иймд үр ашигтай хэрэглээг сонгож, эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.