Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллах хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч Эздийн холбооны төлөөлөлтэй орон нутагт ажиллаж, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийн ажилласан.
Хөдөлмөр, эрхлэлтийн аймгийн зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар, ҮЭХ, МАОЭНХ-ны төлөөлөл оролцсон уулзалтыг хийж, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлт, нэмэлт өөрчлөлтийн талаар санал солилцлоо.
Тэрээр мөн аймгийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн ажил байдалтай танилцаж, албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонслоо.