Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.
Тодруулбал, 2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаад байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС