Нийтийн тээврийн автобусны буудал дээр машинаа зогсоож зорчигчдыг бууж, суухад хүндрэл үүсгэж, түгжрэл үүсэхэд нөлөөлсөн гэх дүрс бичлэг олон нийтэд түгсэн.
Тэгвэл автобусны буудал дээр зөвшөөрөлгүй машин зогссон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
ТЦА-наас өгсөн мэдээллээр “Нийтийн тээврийн зогсоол дээр зөвшөөрөлгүй ямар нэгэн такси зогсох нь дүрмийн дагуу хориотой байдаг. Автобусны буудлууд дээр зөвшөөрөлгүй такси зогсож байгаа тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгодог. Тус зөрчилд замын хөдөлгөөний дүрмийн 14.8 в заалтыг зөрчсөн тул зөрчлийн тухай хуулийн 14.7.35 заалтаар 20 нэгж буюу 20.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцон ажилласан байна.