Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
2024-01-25

Монгол хэл, бичгийн асуудлаар чуулжээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МУИХ, МУЗГ, БШУЯ, СЯ, ЦХХХЯ, ХБҮЗ-тэй хамтран “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл-2024” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачид, яам, тамгын газрын ажилтнууд, их, дээд болон ЕБС-ийн багш нар, радио, телевиз, хэвлэл мэдээллийнхэн, зохиолч, яруу найрагчид гээд 450 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв. Үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар тавилаа.
2024-01-25

Иргэн: Хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөөч

БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
2024-01-25

Бай буудаж байгаад сум алдаж хоёр хүн гэмтээжээ

Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж,
2024-01-25

Амиа алдсан алба хаагчдын гэр бүлд 10 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно

Ийм нөхцөлд Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан заалтын аль өндрөөр нь тэтгэмж олгох юм байна.
2024-01-25

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шууд утас ажиллуулна

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХНХ-ын Дэд сайдаар ахлуулсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг шуурхай хуралдлаа. 
2024-01-25

2024 онд ОБЕГ-ын алба хаагчдын хувцас, тоног төхөөрөмжид 15 тэрбум төгрөг зарцуулна

ОБЕГ-аас гал түймрийн үед алба хаагчдын хэрэглэдэг тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн талаар мэдээлэл өглөө. Нийт алба хаагчдын 80 хувь нь дээрх хувцас хэрэглэлээр хангагдсан байна.
2024-01-25

Монгол, Беларусийн эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол-Беларусийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын IV хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо үргэлжилж байна.
2024-01-25

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана

Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.
2024-01-25

"Мөс цөмөрсөн" гэх дөрвөн удаагийн дуудлага иржээ

Он гарсаар онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
2024-01-25

УПЕГ: Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт цагдан хорих бодлого барихгүй

Прокурорын байгууллага үүнээс сэргийлж ХОЁР сэжигтнийг ХОЁУЛАНГ нь хуулийн хүрээнд 48 цаг баривчилсан байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх ба эмчид үзүүлнэ, сэтгэл санааг тогтвортой болгох гэх мэт зохицуулалт хийнэ гэв.
2024-01-25

ГССҮТ-д Эрчимт эмчилгээний тасагт 6, энгийн тасагт 4 хүн эмчлүүлж байна

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. 
2024-01-25

“Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас Засгийн газарт ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

ХЭҮК, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, БШУЯ, Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Эрүүл мэндийн яам, Монголын хууль зүйн Клиникүүдийн холбоо хамтран 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг зохион байгуулсан.
2024-01-25

Улаанбаатарт -12 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
2024-01-25

Дорнод аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Яг одоо Дорнод аймагт томоохон хэмжээний гал гарч байна.
2024-01-24

НОБГ: Гал түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 20:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
2024-01-24

ТЦА: Төв талбай дээгүүр машинтайгаа явсан жолооч 4.91 хувийн согтолттой байжээ

Сүхбаатарын талбайд нэгэн иргэн машинтайгаа түрэн орж ирсэн.
2024-01-24

Хөвсгөлд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 12 цаг 15 минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
2024-01-24