Яг одоо Дорнод аймагт томоохон хэмжээний гал гарч байна. Тухайлбал, тус аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах нийтийн байранд гал гарч, дуудлагын дагуу Дорнод аймгийн ОБГ-ын аврах гал унтраах 52 дугаар ангийн гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байна.
Тухайн нийтийн байранд зундаа 14 айл оршин суудаг бол өнөөдрийн байдлаар нэг айл амьдарч байсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Оршин суугчид эсэн мэнд бол Онцгой байдлын газрын нэг алба хаагч угаартан, түргэн тусламж авчээ.