Зам тээврийн улмаас өчигдөр Баянзүрх дүүргийн нутагт томоохон дэлбэрэлт болж, хүний амь, эд хөрөнгө сүйдээд байна. Тодруулбал, одоогоор 3 хүний амь хохирсон, олон хүн эрүүл мэндээр хохирсон, олон өрх айл орон гэргүй болсон, хэдэн зуун саяас илүү гарах онц их хэмжээний хохирол, эд хөрөнгө эвдэж сүйдсэн. Эл асуудлын улмаас хүн сэтгэл санааны гүн хямрал, цочролтой байгаа нь амь хорлох, өрөөл бусад нь хохирол учруулах гэх мэт дахин өөр төрлийн гэмт хэрэг асуудал гарч болзошгүй өндөр эрсдэлтэй. Тиймээс прокурорын байгууллага үүнээс сэргийлж ХОЁР сэжигтнийг ХОЁУЛАНГ нь хуулийн хүрээнд 48 цаг баривчилсан байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх ба эмчид үзүүлнэ, сэтгэл санааг тогтвортой болгох гэх мэт зохицуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь ээ. Цаашид санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт цагдан хорих бодлого барихгүй гадуур шалгахаар төлөвлөж байгаагаа УПЕГ-аас мэдээлээ.