Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэнэ. Төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто зогсоолтой. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр ажиллан ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ.